Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.01.02 11:34
3957
Хилийн цэрэгт алба хааж байсан байлдагч хутгалуулж амиа алджээ

2024 оны 12-р сарын 31-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129-р заставт гэрээт цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Тус заставын байлдагч 20 настай М талийгаач цэргийн хүзүүнд хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад тус хэрэг бүртгэгдсэн, одоогийн байдлаар Замын-Үүд сум дундын цагдаагийг хэлтэст хүний амь хөнөөсөн 20 настай М-г саатуулан шалгаж байна гэлээ.