Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт холбогдоод байсан юм.
Харин прокурорын байгууллагаас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.