Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.01.06 10:04
1949
Гал гарсны улмаас 2 хүүхэд угаартаж, 1 хүүхэд нас баржээ

Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхдүүд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол нэмэгджээ.

Тухайлбал, 2024 оны 12-р сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрдлах орон сууцанд гал гарч, бага насны хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар гал тогооны өрөөнд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны 2 хүүхэд угаартсан байна. 

Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлож орхихгүй байхыг анхааруулж байна.