Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.07 11:57
3230
Б.Баасандорж: Гишүүд тэтгэмж авах заалт 2024 онд гэнэт орж ирсэн зохицуулалт биш

УИХ-ын гишүүдэд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа. 

Тэрээр" Гишүүний эрх зүйн байдалтай холбоотой, гишүүний нийгмийн баталгаатай холбоотой заалт байсан. 2006 оны хууль 2020 он хүртэл хэрэгжсэн. 

14 жил хэрэгжээд 2020 онд дахин шинэчлэгдэн батлагдсан. Өнөөдрийн Их хурлын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг өмнөх парламент буюу 2024 оны 5-р сарын 24-нд батлагдсан их хурлын тухай хуулиар зохицуулж байгаа. 

Энэ хуулийн 41.9 дэх хэсэг дээр Тухайн гишүүн дахин сонгогдоогүй бол 12 хүртэлх сарын нэг удаагийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олго гэдэг заалт байгаа. 

Өөрөөр хэлбэл 2024 онд гэнэтхэн орж ирсэн хуулийн заалт биш. Тус тэтгэмжийг 30 орчим гишүүн авсан" гэв. 

Шууд дамжуулалт үзэх;