Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалттай “Гутайндаваа” гэх газарт бүлэг иргэд хууль бусаар алт олборлож байсныг үйлдэл дээр нь баривчилжээ.
Тэд олборлосон алтаа Хурх тосгоны нутаг дэвсгэрт хуучин байшинд хууль бусаар угааж, тээрэмдэж байжээ. Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, баривчилж, тодорхой хэмжээний алт болон мөнгөн усыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.