Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.09 12:56
1763
Н.Учрал: Нийтийн үйлчилгээний тэргүүлэх албан тушаалтан нь багш, эмч нар

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, "Ирэх хаврын чуулганаар төрийн ордны реформыг хийнэ. Төрийн албаны багц хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Одоогийн төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албанд төрийн захиргааны болон тусгай албан хаагч нарыг тооцдог. Үүнд багш, эмч нар хамаарахгүй байгаа нь ялгаврлан гадуурхалт.

Багш, эмч нар нийтэд үйлчилж байгаа болохоос төрд үйлчлээгүй. Олон улсын жишгээр Нийтийн үйлчилгээний тэргүүлэх албан тушаалтан нь багш, эмч нар. Төрийн албан хаагч нарын нийгмийн баталгааг хуулиар хамгаалах ёстой.

Тиймээс төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог цалин, нийгмийн баталгааг багш, эмч нарт олгохоор хуульчилна.

Шинэчлэл хэрхэн хийгдэх вэ гэхээр Төрийн албаны ерөнхий хуультай болно. Үүндээ улс төрийн албаны хууль, төрийн захиргааны албан хаагч нарын хууль, тусгай албан тушаалтны хууль, нийтийн албаны тэргүүлэх албан тушаалтны хуулийг тусд нь оруулна. 

Шууд дамжуулалтыг үзэх: