Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.01.09 13:16
3207
Б.Жавхлан: ЗГ-ын нэг цэгийн үйлчилгээний байгууламж барих зардал нууцын төсөв дээр суугдсан

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

Б.Жавхлан Сангийн сайд: Татвар үндсэн 2 зорилготой. Төсвийн бодлогын гол бодлогын хэрэгсэл. Төв банкны мөнгөний бодлогын хүү байдаг шиг татвар гэдэг төсвийн бодлогын хамгийн чухал зүйл нь байдаг. Үүгээр дамжин гэр бүлийн асуудал бус хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг нийгмийн бүхий л салбаруудад бодлогын дэмжлэг үзүүлж, тохируулагч хэрэгсэл болж байдаг. Мөн төсвийн орлого бүрдүүлэх хамгийн том хэрэгсэл нь татварын бодлого юм.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламж барьна. Гэхдээ нууцын төсөв дээр суугдсан учир, мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Шууд дамжуулалт: