УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс татварын хуультай холбоотой тодрууллаа.
Тэрээр, "Жил гаруй хугацаанд татварын хуульд өөрчлөлт оруулах судалгааг хийсэн. Хуулийн төслийг өргөн барина. Татварын багц хуулийн шинэчлэл ААН байгууллага болон иргэдийн нуруун дээр байгаа ачааг бууруулах зорилготой. Шууд татварын тогтолцооноос шууд бус татварын тогтолцоо руу шилжих шаардлагатай. Энэ ажлыг үе шаттайгаар хийх цогц бодлогыг оруулна. Илүү хөдөлмөр эрхэлсэн иргэний татварыг хөнгөлөх хэрэгтэй гэж боддог. Хуулиас гадуур төлбөр, хураамж авдаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд зохион байгуулалттай гүтгэлэг явсан. УИХ-ын гишүүн үүрэгт ажлаа өгсний дараа тэтгэмж авах хуулийн төслийг би өргөн бариагүй. Энэ заалтууд 1996, 2006 онд байсан. Шүүмжилж буй иргэдтэй би санал нэг байгаа. Миний хувьд өнгөрсөн онд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор шинэ парламентын 126 гишүүнд зориулсан хуулийн өөрчлөлтийг л оруулсан" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: