Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.10 08:46
945
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хэлэлцэнэ

Нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно.

10:00 цагт: ХЗДХЯ-нд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.

12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.

12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Шүүх засаглалын шинэчлэлийг хийх нь зөв" сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

15:00 цагт: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хууль-Үндсэн зарчим ба Хууль зүйн салбарын өөрчлөлт" сэдвээр сэтгүүлчидтэй “Улаанбаатар Галлериа”-д чөлөөт уулзалт хийнэ.