Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдуулсан талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон байна. Шүүхээс холбогдогч “Б”-т 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.