Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.10 12:56
2324
Амиа алдсан хүний тоо 7 болж, 20 хүнийг хулгай хийсэн хэргээр баривчилжээ

Лос-Анжелес орчмын ойн түймэр асаж, улам их талбай хамарсан хэвээр байна. Одоогоор долоон газар том түймэр асаж, гурван газрын түймрийг цурманд оруулжээ.

Амь насаа алдсан хүний тоо 7 болсон хэмээн мэдээлсэн ч цаашид нэмэгдэж магадгүй хэмээн анхааруулав.

Лхагва гаригаас хойш хэдэн арван мянган хүн орон гэрээ орхин нүүгээд байна. 20 хүнийг  хулгайь тонуул хийсэн хэргээр баривчлаад байна хэмээн Лос-Анжелес хотын цагдаагийн дарга Роберт Луна мэдэгдэв. Өчигдрийн байдлаар, 27 мянган га газар шатаж, 10 мянга гаруй байшин барилга галт өртөж байхгүй болжээ. Салхины хүч бага зэрэг намдсан ч үе үе хүчтэй салхилсаар байна.