Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.10 13:21
1393
Хамгаалалтын албаны дарга байцаалт өгөхөөр иржээ

Авлигын эсрэг хорооны мөрдөгчид бүрэн эрхээ хасуулсан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлахаар дахин оролдох үед ямар нэг мөргөлдөөн, цус урсгасан явдал гарах ёсгүй хэмээн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Парк Чон Жун мэдэгдлээ.

Юн Сок Ёлыг баривчлахаар албан өргөөнд нь ирсэн мөрдөгчдийг оруулаагүй хаасан, саад болсон хэргээр хамгаалалтын албаны даргыг цагдаагийн газар дуудаж байцаалт авахаар болсон. Парк Чон Жун дуудлагыг хэд хэдэн удаа няцаасны эцэст тайлбар өгөхөөр цагдаагийн газар иржээ.

Онц байдал зарлах гээд бүтэлгүйтэж, улмаар парламентаас бүрэн эрхээ хасуулсан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг хариуцлагад татаж тайлбар авах гэсэн ч тэрээр мөрдөгчидтэй хамтран ажиллахаас татгалзсаар байна. Түүнийг баривчлах тогтоолын хугацаа дууссан. Одоо цагдаагийн газраас Юн Сок Ёлыг баривчлах боломжийг судалж байна.