Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.01.10 14:34
1310
Б.Жаргалан: Манай улс Ураны салбарт томоохон тоглогч болох боломжтой

"Орана"-гийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр, "Манай улсын хувьд эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн салбрын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гуравдагч улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах чухал асуудал. Тэр утгаараа Франц улсын "Орана"-тай байгуулж байгаа гэрээг дэмжиж байгаа. Манай улс энэ салбарт томоохон тоглогч болох боломжтой.

Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. Тийм ч учраас Монгол улсын Засгийн газар Монгол улс гадаадын томоохон хөрөнгө оруулалтад бэлэн байгаа гэдгээ зарлаж байгаа гэж ойлгож болно. Миний хувьд 34 хувийг АМНАТ-аар орлуулж байгаад шүүмжлэлтэй байгаа. Энэ гэрээний хувьд өмнөх Оюу толгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлуудыг зассан байгаа нь давуу тал болж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: