Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.10 15:41
3163
ЦЕГ: Хэлэлцүүлгийн үеэр маргалдсан иргэдийн үйлдлийг шалгаж байна

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр маргалдсан иргэдийн үйлдлийг шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. 

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн үед иргэн С, Үнэн ба зөв намын үүсгэн байгуулагч О нар хэлэлцүүлэгт оролцож байсан иргэн Д-тэй маргалдсан байна. Ийнхүү иргэн С-ыг танхимаас гаргаж, хэлэлцүүлгийг дуусгажээ. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.