m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 04:59
148
Ерөнхий сайд Хэнтийг зорино

Буриад зон олны соёл, өв уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам маргааш Хэнтий аймгийн Дадал суманд эхэлнэ. Тус наадам хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд энэ удаа Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй ССАЖЯ-ны төлөөлөгчид өнөөдөр Хэнтий аймгийг зорих юм. Мөн наадамд манай улсын буриад зон олноос гадна ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-нд суурьшсан буриадууд оролцох ажээ.