Монгол улс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараар дамжуулан эдийн засгийн эргэлтээ сайжруулж, гадаадын олон хөрөнгө оруулалтыг татаж буй. Үүний нэг болох 15 жилийн турш хүнд даацын машин, тоног төхөөрөмжийг нийлүүлж, улсдаа тэргүүлэгч болтлоо өсөн дэвжсэн, шилдэг 100 аж ахуй нэгжийн нэг “Трансвест Монголиа” компанийн Гүйцэтгэх захирал Энрдью Хэродтой ярилцлаа.
- Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Трансвест Монголиа компанийн 15 жилийн хугацаанд бүтээсэн үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?
Сайн байна уу. Юуны түрүүнд 2009 онд үйл ажиллагаагаа эрхлэх боломж олгосон Монгол улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлье.
Нэг хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлсэн төсөл маань өдгөө 360 ажилтантай болон өргөжин тэлснийг харахад сайхан байна. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр бид Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгөд мэдэгдэхүйц хөрөнгө оруулж ирсэн. Энэ нь бидний хувьд үнэ цэнэ, үнэт капитал юм.
Сүүлийн есөн жилийн турш Монголын шилдэг 100 компанийн тоонд багтаж байна. Энэ нь манай компани Монголын ирээдүйд дорвитой хувь нэмэр оруулж байгааг батлан харуулж байгаа гэж боддог.
- Уншигчдадаа компанийнхаа тухай ерөнхий мэдээллийг өгөөч. Анх үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байв?
Манай компани бол Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм. 2009 онд байгуулагдсан цагаасаа өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Анх дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох “Оюу Толгой” (ОТ) компанитай томоохон гэрээ байгуулах тендерт оролцох зорилготойгоор тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний салбарт гараагаа эхэлж байлаа.
Уул уурхайн шинэхэн төслөөс гараагаа эхэлсэн компани маань хүнд даацын машин, тоног төхөөрөмжийг нийлүүлж, улсдаа тэргүүлэгч болтлоо өсөн дэвжиж, тасралтгүй хөгжиж байна.
Одоогийн байдлаар Монгол даяар бидний нийлүүлсэн 500 гаруй машин, техник ажиллаж байна. Бид Komatsu-гийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Канадын SMS компанид харьяалагддаг. Komatsu-г Японы Sumitomo корпорац эзэмшдэг.
Оюу Толгойн төслийн ил уурхайн парк шинэчлэлт, тээврийн тендерт ялалт байгуулснаар манай аялал эхэлж, 2011 оноос эхлэн машин, техник төхөөрөмжөө нийлүүлсэн. 2014 оноос хойш манай үйлчлүүлэгчид нэмэгдсэн тул бид оффис болон агуулах, ажлын байр дээрх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дагаад ажилтнуудын тоо ч нэмэгдсэн. Ковидын ид үед бид илүү том байр руу шилжиж, өнөөдөр 360 хүн 30 мянган метр кв оффис болон оператив талбайд байрлан ажиллаж байна.
-Танай компанийн хувьд сүүлийн 9 жил дараалан топ 100 аж ахуй нэгжийн нэгээр тодорсон. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад юунд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
Бид Уул уурхайн чиг хандлагыг мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд анхаарч ажиллаж байна.
Үйлдвэрлэлд өндөр чанартай, үр өгөөжтэй техник нийлүүлэхийн тулд хамгийн зөв, тохиромжтой техник, төхөөрөмжийг сонгодог. Тоног төхөөрөмжийн нэр төрлийг багасгаснаар бүртгэл, баланс, ажиллах хүч, багаж төхөөрөмжийн өртөг багасна гэсэн үг. Уул уурхай илүү их зардалтай болж ч мэднэ.
- Шинэ он гараад удаагүй байна. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
Одоогоор бид Монголын хоёр том хэрэглэгчид уул уурхайн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг хийж байгаа. Энэ онд үүн дээрээ илүү төвлөрч ажиллана. Мэдээж хэрэг байнгын үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээгээ үзүүлсээр байх болно. Харилцагчид маань бидний тогтмол амжилттай байхын чухал үндэс шүү дээ. Мөн энэ оны эцэс гэхэд ажилтнуудынхаа тоог 400-д хүргэхээр зүтгэнэ, хөдөлмөрийн зах зээл дээр энэ зорилгодоо хүрэхийн тулд хичээж байна.
- 15 жилийн хугацаанд танай компани уул уурхайн салбарт үнэ цэнээ тогтоож чадсан. Одоо хэдэн хамтын ажиллагаатай байгууллага байна вэ?
Бид зуу орчим нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Хэрэгцээт бүх бүтээгдэхүүнээ дотоодоос авахыг эрмэлзэж байна. Мэдээж KOMATSU-д үйлдвэрлэсэн сэлбэг хэрэгслийг энд оруулахгүй. Эдгээр сэлбэгийг Япон, АНУ, Германаас авдаг. Бүх туслах тоног төхөөрөмж, машин тэргийг бид тэдгээрийг импортоор оруулж ирдэг дотоодын компаниас худалдаж авдаг.
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар та ямар бодолтой байдаг вэ?
Монгол улс байгалийн баялаг ихтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн чадвартай. Засгийн газар энэ зах зээл дээрээ хөрөнгө оруулалт татах, боломжийг нээж өгөх чиглэлээр ажиллаж, бид ч 100 хувь дэмжиж байгаа. Монгол улс байгалийн баялаг дээрээ хөрөнгө оруулалт татсанаар хурдацтай хөгжиж чадна гэж боддог.
- "Трансвест Монголиа" компани гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаас хэр их өгөөж хүртэж байна вэ?
Манайх гадаад эзэмшилтэй компани, тэгэхээр бид зах зээл дээрх өрсөлдөх чадвараа энэ хөрөнгө оруулалтаар хадгалж, өсөж дэвжиж байна. Гадаадын хөрөнгө оруулалт зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгож, тэр хэрээр бидний ажилд дэм болж байдаг.
- Танай компани топ 100 аж ахуй нэгжийн "Ажиллахад таатай байгууллага"-аар шалгарсан шүү дээ. Харилцагч нартаа юу гэж хэлмээр байна
Манай ажилтнуудын дүгнэн хэлснээр манай компани нь “Ажиллахад үнэхээр таатай газар”. Үйлчлүүлэгчид манай бүтээгдэхүүнийг худалдан авч маш их тус нэмэр болж, бид ч завгүй ажилласны хүчинд амьдралын гайхалтай хэв маягийг хадгалж чадаж байна. Та бүгдийн байнгын туслалцаа дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлье.
-Баярлалаа