Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.13 08:59
931
Өвлийн адаг сарын шинийн 15

БИЛГИЙН ТООЛЛЫН 15
2025.01.13 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Өлзийтэй сайн Наран ургах, шингэх: 08.38-17.24
Барилдлага:
Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Аргын тооллын 1 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Өглөгт охин одтой, хар морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:38- 17:24. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.