Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.13 12:01
2480
Л.Мөнхбаясгалан: Ард түмэнд дүнгээ тавиулж уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авна гэдэг шударга бус

Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна. Дээрээс нь Их хурлын гишүүний цалинтай тэнцэх хэмжээний цалинтай ажил эрхлэхгүй бол түүний зөрүүг бас авна гэдэг хоёр заалт байгаа. 

Их хурлын гишүүн хоёр тохиолдолд дахин сонгогддоггүй. Намдаа таалагдаагүй тохиолдолд, нөгөөх нь дэвшээд ард түмэн сонгоогүй тохиолдолд.

Яагаад намдаа таалагдаагүй байж, ард түмэн түүнд итгэл өгөөгүй байхад тэр хүн нэг жилтэй тэнцэх хэмжээний мөнгийг татвар төлөгчдөөс авна гэж. 

Миний сарын цалин гишүүдийнхээс хамгийн бага нь буюу 7 сая төгрөг. Ард түмэнд дүнгээ тавиулж, уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авч байж болохгүй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: