Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.13 12:19
2924
НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барина

НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл санаачилсан талаар нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "4 гишүүн хамтарч НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. 2019 онд өргөн барьж байсан боловч хэлэлцэхгүй байсаар буцаагдсан. 

Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуй нэгжийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Хувиараа бизнес эрхлэгч 50 мянган аж ахуй нэгж байгаа. 

НӨАТ-ын татварыг 5 хувь болгосон бол магадгүй 3,8 их наядаар НӨАТ-ын татвар 3 их наядаар багасна гэж тооцоолж болохгүй. 5 хувь болгосноор эдийн засаг өсөх боломжийг бий болгоно. Үүний үр дүнд Монголын ард түмэн бараа бүтээгдэхүүнээ хямдаар авах боломжийг бүрдүүлэх байсан. 

Ерөнхий сайдын шинэчлэлийн ажлыг хийх хүрээнд 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж байна" гэв. 

А.Ундраа" НӨАТ-ын татварыг 5 хувь болгох нь эдийн засгийг илүү ил тод болгох, албан эдийн засгийг дэмжих татварын бааз суурийг нэмэгдүүлэх, чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг бууруулна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: