Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь өнгөрсөн зун 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогджээ.
Шүүх хурлаас мэдээлэл хүргэх болно.