Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.15 11:06
1790
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Хятадаас санхүүжилт авсан уу?

Түүхэндээ хайртай Монголчуудыг дорд үзсэн МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл олон нийтэд хандаж тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэрээр “Пагмадулам” киног бүтээхэд ерөнхий продюсероор ажилласан. Тус кино Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны бүтээн гаргасан кино. Олон нийт шүүмжлээд зогсохгүй яруу найрагчид, судлаачид хүртэл бухимдалтай хандаж байна.

Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин” Энэ киноноос болж нийгэм даяараа тэсэрлээ.

Олны танил болсон жүжигчин, найруулагч нарынхаа нэр хүндэд халдаад байна гэж хуурай магтаал урсгаад сурсан байна. Аливаа ард түмэнд төрөлх язгуурын чиг шугам, хэзээ ч алдагддаггүй үндэстний мэдрэмж үзэл санаа үйлчлээд тэр нь амь бөхтэй яваад байдаг.

Пагмадулам киноны тухайд магтаал сайшаал гэж хэлмээргүй байна. Аль аль талаас нь түүхийн хувьд болон орчин үеийн залууст нөлөөлөх нөлөөллийнхөө хувьд маш муу кино болсон гэж би хувьдаа үзэж байгаа.

Энэ бол ганцхан миний үзэл бодол биш, үзэгчдийн 90 хувь нь тэгж хэлж байна. Пагмадулам гэдэг кино бол Монголчуудын олон язгуур эрх ашгийг зөрчсөн.

МЭХ гэдэг байр ч үгүй, төсөв ч үгүй жижигхэн төрийн бус байгууллага. Б.Оюунгэрэлийн хувьд тэр байгууллагаар дамжуулж хийх ашиг сонирхлын олон зүйл байгаа байх.

Тэр байгууллага аль эрт Монголын эмэгтэйчүүдийн хувьд үүргээ гүйцэтгэхээ больсон. Би Б.Оюунгэрэлийг тоож бичиж байгаа нь их юм.

Таньдаг хүн байтугай найз нөхөд, хамаатан садан дотны хэний ч өмнө танилын нүүр халуун биш хүйтэн шүү. Тэр ч бүү хэл Улаанцэцэг киног бүтээхдээ 2 цаг 5 минутын киноны 1 цаг 50 минутад нь энхрий хайрт нам минь гэдэг агуулгаар дүүрсэн байсан. Гэтэл бид тэр кинонд төрд зүтгэж буй эмэгтэй хүнийг гаргахыг зорьсон тэгээд би тэр киноноос нэрээ татна гэдгээ илэрхийлсэн байдаг” гэв.

Кино бүтээхдээ Монголын түүхийг мушгин гуйвуулж, Хятадын реклам хийх нь зүй зохисгүй үйлдэл мөнөөс мөн. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг ТББ-ын гишүүдэд биш Монголын бүх эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллах ёстой атал хаа нэг хурал цуглаан хийж, өндөр өртөгтэй такс тасалдаг нь үнэн. 

100 жилийн түүх дамнасан тус байгууллагын гомдол, санал хэзээ ч тасардаггүй. Нэр хүндээ өсгөх, мөнгө олох хэрэгсэл болгон ашигласаар байх уу?

Тус кино Хятадын санхүүжилтээр бүтээгдсэн үү? МЭХ-ны дарга Б.Оюунгэрэл 2024 оны сүүлийн 3 сард л гэхэд БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Минжуньтай 2025 оны хамтын ажиллагаагаа хэлэлцэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойнд оролцож яваагаа цахим хуудсаараа зарласан байдаг.

Энэ ч утгаараа хийж буй кинондоо санхүүжилт авч, улмаар Хятадын Сүн Үкүн киноны хэсгийг “Пагмадулам” киноны хэсэгт оруулсан байж болзошгүй.

Б.Оюунгэрэлийн тухайд улсаас нэг ч төгрөг авалгүйгээр Монголын мянган мянган сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн хандиваар тус киног бүтээсэн гэдгээ илэрхийлсэн боловч хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзав. Түүхээ хүндэлдэг, хайрладаг Монголчуудын өмнө та хариулт хэлнэ үү!