Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.15 13:48
2091
Лос-Анжелесийн түймэрт 81 сая долларын үнэтэй “Succession” тансаг эдлэн шатжээ

Лос-Анжелес орчмын түймэр 16 мянган га талбайг хуйхалж, 24 хүний аминд хүрээд байна. 13.600 орчим байшин, барилга шатаж, 150.000 мянган хүн орон гэрээ орхин нүүжээ. Одоогоор хохирлын хэмжээг тооцох боломжгүй байна. Салхи хүчтэй хэвээр байгаа тул түймэр ассан хэвээр, нэг том түймэр нэмж гарчээ.

Палисейдс дүүрэгт гарсан түймэр Luminar Technologies компанийг үндэслэгч, тэрбумтан Остин Расселийн тансаг эдлэнг дайрч юу ч үгүй болгож орхилоо. HBO телевизийн алдарт Succession цувралын 4-р анги дээр гардаг энэхүү эдлэнгийн загвар, шийдэл моодонд орж “The Hundred” хэмээх тансаг брэнд үүсч бий болсон юм. Ardie Tavangarian фирм 2020 онд барьсан энэхүү эдлэн, тансаг зуслан нь Лос-Анжелес хотын нэг ганган хээнцэр бэлгэ тэмдэг болж байв.

2021 онд энэ эдлэн 81 сая еврогоор үнэлэгдэж Лос-Анжелесийн баруун хэсгийн рекорд тогтоож байлаа. Шатаж үнс болох хүртлээ сарын түрээс нь 440.000 доллар байсан. 6.000 метр кв талбайтай, 18 угаалгын өрөө, зургаан зочны өрөө, 20 хүний багтаамжтай кино театр, алдарт Nobu зоогийн газрын загвартай гал тогоо, од харах хураадаг дээвэр, зэн спа, усан сан, эргэдэг суурьтай гарааш гээд хамгийн тансаг бүхнийг цогцлоосон эдлэн байжээ.