Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.01.15 13:59
2661
Зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй болжээ
Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна.
Тухайлбал: Хүдэр, Онги /Арвайхээр сум/, Сэлэнгэ /Сүхбаатар сум/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэн.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна