Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.01.15 15:51
801
О.Чулуунбат: Утааны хэлэлцүүлэг танин мэдэхүйн шинжтэй, жижиг сургалт шиг л байна

Утааны сонсголын хүрээнд "Агаарын бохирдол- Хүн амын эрүүл мэнд" сэдэвт эхний хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан судлаач О.Чулуунбатаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр, "Агаарын бохирдлын асуудлыг эрт ярих ёстой байсан. Оройтсон хэдий ч ярьж байгаа нь сайшаалтай. Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа хүмүүсийн илтгэлд сэтгэл дундуур байна. Утаа, агаар орчны бохирдол бол хүний эрхийн асуудал. Гэтэл оролцож байгаа яамнуудын бодлого хэтэрхий задгай, тавьж байгаа илтгэлүүд нь танин мэдэхүйн шинжтэй, жижиг сургалт шиг л байна. Уг нь хийж хэрэгжүүлэх ажил, үр дүнг сонсох байх гэж бодсон. Зарим төрийн алба хаагчид өөрөө хийх ёстой ажлаа хиймээр байна гээд санал дэвшүүлээд зогсож байгаа нь харамсалтай л юм. 

Угтаа бол 2017 онд агаар орчны бохирдолтой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Бодлого 50 хүрэхгүй хувьтай хэрэгжсэн байна. Гэтэл үр дүн алга. Үүнээс дүгнэхэд бүгд тус тусдаа өөр өөрийнхөөрөө өнцгөөр харж байна. Бүгд нэг бодлого, нэг чиглэлд анхаарлаа хандуулахгүй бол үр дүн ярихад асуудалтай" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: