Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.15 15:53
763
Ж.Золжаргал: ЭМЯ, АШУҮИС, ХЭҮК, ХӨСҮТ нэг нь ч угаарын хийн хордолт, нас баралтыг танилцуулсангүй

"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.

Тэрээр" Эрүүл мэндийн яам, АШУҮИС, ХЭҮК, ХӨСҮТ нэг нь ч угаарын хийн хордолт, нас баралтыг танилцуулсангүй. Энэ бол хариуцлагагүй байдал.  Иргэдийн шаардлагаар сонсгол хийж байхад ирж байгаа хүмүүс яагаад үнэн бодитой мэдээллийг танилцуулахгүй байгаа юм.

Одоо л ярихгүй бол бодлого боловсруулагч нь өөр дүгнэлт хийх магадлалтай. 

Байгаль орчны яамны танилцуулга гэхэд PM10-ийн 3,8 хувь нь гэр хорооллоос гээд ярьж байна. Худлаа шүү дээ. Тийм юм гэж байхгүй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: