Утаа, агаар орчны бохирдлоос үүдэж иргэд эрүүл мэндээрээ хохирч, амьд явах эрхээ зөрчүүлсээр байна. Утааг бууруулах шийдэл, өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан үргүй зардлын хариуцлагыг нэхэхээр хоёрдугаар сарын 3,4-нд Утаа, агаар орчны асуудлаар сонсгол зохион байгуулна. Үүний хүрээнд гурван дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхийн хамгийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор НЭМҮТ-ийн мэргэжилтэн О.Оюун-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 160 сургууль, цэцэрлэгт судалгаа хийсэн. Нийт судалгаанд хамрагдсан сургууль цэцэрлэгийн 70 орчим хувийнх нь агааржуулалтын систем стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдэд үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Сургууль цэцэрлэгүүдийн агааржуулалтын системийг сайжруулах, хяналт тавих шаардлагатай байна. Мөн 2022 онд 1000 гаруй хүн угаарын хийн хордлогод өртөж, 52 хүн нас барсан гэсэн судалгаа бий" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: