Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.01.15 16:19
1425
Б.Батболд: 2017 онд ШШГТХ-ын урамшууллыг байхгүй болгосноор дэлхий нийтийн чиг хандлагаас ухарсан

Хуульч Б.Батболдоос шүүхийн шийдвэрийн хуулийг шинэчлэх асуудал болон бусад асуудлын талаар тодрууллаа. 

Хуульч Б.Батболд: Шүүхийн шийдвэрийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Хууль өөр хоорондоо зөрчилдөөнтэй зүйлүүд маш их бий. Салаа утга агуулсан зэрэг асуудлууд ч гардаг.  Олон улсын судалгааг судлахад Солонгос, Герман улсын бэлэн байгаа кейсүүдийг судалж, мэргэжлийн баг ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид нэн тэргүүнд хуулийн төслийг өргөн барьж өөрчлөх ёстой. 

Иргэдийн хөндөгдсөн эрх нь сэргэхгүй олон жил болсон тохиолдлууд байна. Гэтэл төлбөрийн үнийн дүн 10 жилийн өмнө хэд байсан одоо яаж тооцох уу, 10 жилийн өмнөх инфляцаар уу одоогийнхоор уу гэх зэрэг гарч ирж байна. Төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдөөд байна. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль төлбөр төлөгчдөд ашигтай, төлбөр авагчдад ашиггүй хууль байна гэдэг дээр судлаачид байр суурь нэгтэй байгаа. 

Мөн 2002 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль урамшууллын системтэй байсан. Энэ бол олон улсын жижиг, чиг хандлага мөн. Аль ч улсад шийдвэр гүйцэтгэл урамшуулалтай байх ёстой. 2017 оны хуулиар урамшууллыг байхгүй болгосон нь дэлхий нийтийн чиг хандлагаас ухарсан асуудал болсон. 

Шууд дамжуулалт: