Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.01.15 16:39
1468
А.Амартүвшин: Хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бид зуух тараагаагүй

Агаарын бохирдол- Хүн амын эрүүл мэнд хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшнээс гэр хорооллын иргэдэд зуух тараах, солих, үнэгүй олгох асуудлын талаар тодрууллаа.

А.Амартүвшин Нийслэлийн засаг даргын орлогч: Зуух иргэдэд тараах, олгох асуудал өнгөрсөн 12-р сараас эхлэн яригдсан. Тендер нь зарлагдаад, энэ 7 хоногтоо нээгдэнэ. Одоогоор тараагдаагүй байгаа. Туршилтын шугамаар дүүрэг бүрд 4 айл сонгон олгосон.

Ингэснээр туршилтад орж байгаа айлууд хэрхэн халж байна, ямар хэмжээний нүүрс түлж байна, шөнө хэдэн удаа галлах шаардлагатай байна, гарч байгаа утаа зэрэгт ч иргэд өөрсдөө хяналтаа тавих боломжтой юм. 

Манай судалгаанд оролцож байгаа иргэдийн хувьд зуух нь халахгүй байгаа, зуухаа гаргаад тавьсан зүйл гараагүй. Тухайн айлуудтай өдөр болгон холбоо барьж, судалгааны ажлуудаа хийж дата мэдээллээ цуглуулж байгаа. 

Утаа гаргадаггүй, давхар шаталттай, угаар хүхрийн хий бага ялгаруулдаг зуух байгаа. Туршилт эхлээд сар болох гэж байгаа.

Хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бид зуух тараагаагүй. Угаарын хордлого, угаарталтаас болж нас барж байгаа иргэдийн тоог бууруулах зорилгоор өгч байгаа. 

Шууд дамжуулалт: