Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.16 13:08
1160
Ц.Түмэнбаяр: Янданг жилд 20 мянгаар цөөлөөд явах ёстой байтал 80 мянгаар нэмэгдүүлэх гэж байна

Агаарын бохирдол ба эрүүл мэнд хэлэлцүүлгийн үр дүнг Ц.Түмэнбаяраас тодрууллаа. 

Тэрээр "Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яг яаж нөлөөлөөд байгаа юм бэ гэдэг нарийн тооцоолол алга. Эрүүл мэндийн тооцоолол хийхэд төсөв тавьж өгдөггүй. Өчигдрийн хэлэлцүүлэгт 2040 он гэхэд утаа 40% буурна гэж мэдээллээ. Утаатай дахиад 15 жил болох юм бол бидэнд эрүүл мэндийн судалгаа хэрэгтэй. Утааны 80 хувь нь гэр хорооллоос үүдэж байхад 50 хувь нь гэсэн судалгааг ярьж байна. Судалгаа буруу байгаа учраас шийдлээ буруу сонгож байна.

Янданг жилд 20 мянгаар цөөлөөд явах ёстой байтал энэ жил 32 мянга, цаашлаад 80 мянган яндан нэмэх гэж байна. Шахмал түлшнийхээ найрлагыг өөрчилж үзэх юм байна, ямар ч судалгаагүй газан халаалт оруулж турших юм байна.

Тэгэхээр бид одооноос эрүүл мэндээ л бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн нарийн судалгаа хийж, зөвлөмжүүдийг гаргах чухал юм байна" гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: