УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод агаарын бохирдлын талаар хийсэн судалгааны ажлаа танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Агаарын бохирдолтой тэмцэж, маш богино хугацаанд үр дүн гаргаж болох дүгнэлтийг гаргасан. Агаарын бохирдолтой тэмцэх боломжийг олговол гайхамшгийг үзүүлнэ гэж миний бие ам бардам хэлж байсан. Тус мэдэгдлийн дараа УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, дийлэнх олонх суудалтай МАН-ын удирдлага, Засгийн газрын зүгээс агаарын бохирдолтой хамтарч ажиллах санал тавьсан. Ингэснээр өчигдөр Засгийн газраас хамтарч ажиллах албан бичгийг ирүүлсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байна.
Улс төрийн намууд хил хязгаараа тогтоож, улс төржихгүйгээр хамтарч ажиллах зарчим тогтоож байгаа.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд 20-р зууны сэтгэхүйд байгаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгэхээр эдийн засгийн чиг баримжаатай, иргэдийн ажиллаж амьдрахын тулд гаргаж байгаа зардлыг багасгахын төлөө нийгэм эдийн засгийн маш том шинэчлэлийн асуудал хөндөгдөнө.
УИХ-ын даргатай ярилцсаны үндсэн дээр ҮХ-ийг удирдлага болгоод хотын захиргаа, засгийн газар, их хурал гээд ҮХ-иараа хэм хэмжээ, чиг үүрэг нь заагтай байдаг. Шууд хамтраад үндэсний хороо байгуулж болохгүй. Тиймээс их хурлаас ажлын хэсэг гарч, засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй гэх эрх зүйн шийдлийг өчигдөр гаргасан. Ирэх сарын 7-нд утаатай холбоотой сонсгол явагдана. Тус сонсголыг дүгнэж, үүнтэй уялдуулж ажлын хэсэг гаргаж ажиллах болно.