"Бурханы хүү Баярбаатар" гэх нэрээр цахим орчинд мэдээлэл түгээдэг иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон, хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан. Гэхдээ уг цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж, түүнийг сулласан. Тус асуудлын талаар ЦЕГ-ын ХМТ-ын дарга Г.Пүрэвдэлгэрээс тодрууллаа.
Г.Пүрэвдэлгэр ЦЕГ-ын МТХ-ын дарга: Иргэн Б-тэй холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад нэр бүхий иргэн гомдол гаргаж ирсэн.
Нэр бүхий иргэнээс олон нийтийг үл хүндэтгэлээ, бага насны хүүхдийн эрх чөлөөнд халдлаа, бага насны хүүхдүүдэд нөлөөлөхөөр үйлдэл гаргаж байна гэх гомдол ирсэн. Уг гомдлын дагуу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Шүүхээс шийдвэр гараад тухайн иргэн баривчлагдсан. Ийм л асуудал болсон гэлээ.
Шууд дамжуулалт: