АНУ-ын Калифорни мужид энэ сарын 7-ны өдөр томоохон хэмжээний түймэр гарч, хохирол урьдчилсан байдлаар 275 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн тухай мэдээлсэн.
Тэгвэл "Монгол хаан" жүжгийн хамт олноос түймэрт нэрвэгздсэн тус мужид хандив өгчээ. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Л.Буанган мэдээлж, талархлаа илэрхийллээ.
Тэрбээр "Өмнөд Калифорнид дэгдсэн түймрийн аюулд өртсөн ард иргэдэд тусалж буй байгууллагуудад алдарт "Монгол Хаан" хөгжимт жүжгийн хамт олон өгөөмөр сэтгэлийн гараа сунган нэг азарга адуу болон нэг өдрийн цалингаасаа хандив өргөсөнд бид гүнээ талархаж байна.
Монгол, Америкийн ард түмний нөхөрлөлд хязгаар үгүй юм" гэжээ.