Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатараас байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, "28 жилийн дараа ураны салбарт Монгол улс олборлогч болж байна. Бид гэрээг хийхдээ Оюу толгойн гэрээнээс арай өөрөөр ажилласан. Хөрөнгө оруулалтын үүрэг хүлээхгүй, зөвхөн өсөн нэмэгдэх 10 хувийн АМНАТ авах загварыг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад ажиллах үеэрээ таван гол нөхцөлийг тохирсон.
Гэрээг үзэглэснээр Монгол улс гуравдагч орны хөрөнгө оруулалтыг авч байгаа хоёр дахь тохиолдол болж байна. Мөн энэ салбарын хайгуулын болон ашиглалтын лиценз авсан бусад уул уурхайн төслүүд урагшлах эхний зам мөрийг гаргаж байгаагаараа ач холбогдолтой юм. Цаашид манай улсад цөмийн эрчим хүчний төслүүдийн суурь судалгаа эхлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.
Бид үнэ төлбөргүй 10 хувиа авч байгаа, тухайн компанийн үйл ажиллагаанд хориг тавих эрх эдэлж байгаа. Үлдсэн 90 хувийг Францын тал эзэмшээд 100 хувь хөрөнгө оруулалтаа гаргаж явна. Олборлолтын хувьд газар дор уусган олборлох аргыг ашиглаж байгаа учраас уурхайн ам нээж, сэндийчихгүй.
Цаашид бид улс орныхоо эдийн засгийг өөд нь татъя, агаарын бохирдол, түгжрэлийн асуудлаа шийдье гэвэл том төслүүдээ л хөдөлгөх хэрэгтэй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: