Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор 21 аймгийг хамарч буй “Монгол эв нэгдэл” төсөл Хэнтий аймгаас эхэлж, төслийн танилцуулга нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр тус аймгийн худалдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн дэлгэгдэж, бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааныхаа талаар санал бодлоо хуваалцлаа.
Одоогоор Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад гишүүнчлэлийн бүртгэлийн ажил хийгдэн, үргэлжилсээр байна. Төсөлд бүртгүүлснээр брэнд бүтээгдэхүүнээ бүтээх, хөгжүүлэх, бизнесээ дараагийн шатанд гаргах дэмжлэг авах, цаашлаад дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, шинэ гарцыг олох боломжтой.
Худалдаа үйлдвэр үйлчилгээний нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулж буй “Монгол эв нэгдэл” төсөлтэй Монголын хамгийн том технологийн компани болох Гэрэгэ систем, М Банк хамтран ажиллаж байна.
Түүнчлэн “Монгол эв нэгдэл” төслийг дэмжин дөрвөн Улсын гавъяат жүжигчин Самандын Жавхлан “Гавъяатын найр” тоглолтоороо гишүүнээр элссэн иргэн, аж ахуй нэгжүүдэд бэлэг барьж байна. Тоглолтод урилгаар МУГЖ Түвшинжаргалын Баясгалан оролцох бөгөөд тэд төслийн хүрээнд 21 аймгийг бүтэн тойрох тоглолтыг эхлүүлж байгаа юм. Сонирхуулахад “Гавъяатын найр” тоглолт өнөөдөр Хэнтий аймагт Хан Хэнтий чуулгад 18 цагаас эхлэх бөгөөд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбоонд бүртгүүлээд тоглолтоо үзээрэй.