Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл"төслийг Чойбалсан хотод амжилттай хэрэгжүүлж Сүхбаатар аймагруу хүлгийн жолоо заллаа.
Дорнод аймгийн иргэд уг төслийн танилцуулга, нээлтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төслийг санаачлагч Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөнд талархал илэрхийлж, салбар зөвлөлийг байгуулахаар боллоо. Дорнод аймаг нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд төвлөрсөн онцлог ихтэй аймаг тул Дорнодынхон уг төслийг хөгжлийн гарц гэж харж буйгаа ч хэлж байлаа.
"Монгол эв нэгдэл" төслийн хүрээнд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан болон төслийг дэмжигч С.Жавхлан нар "Гавъяатын найр" тоглолтыг үнэ төлбөргүй толилуулж байгаа юм.