Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.20 10:24
282
TikTok-ийг АНУ-д буцаан сэргээнэ хэмээн Д.Трамп амлав

TikTok аппликейшн АНУ-ын газар нутаг дээр дахин ажиллаж эхэлнэ, гэхдээ активынхаа 50 хувийг АНУ-д өгөх хэрэгтэй хэмээн маргааш Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхлэх Дональд Трамп мэдэгджээ.

Богино видео, дүрсний хамгийн алдартай платформын нэг TikTok-ийн тал хувь нь АНУ-ын эзэмшилд ирснээр хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулах хүмүүс гарч ирнэ хэмээн тэрээр онцоллоо.

“Хамтарсан компанид манай улсаас хөрөнгө оруулахгүй. Бид зөвшөөрлийг нь л олгоно” хэмээн Трамп Вашингтонд болсон уулзалт дээр ярьсан юм. TikTok нэгдүгээр сарын 19-нээс эхлэн АНУ-д ажиллахаа больсон. Трамп тангаргаа өргөж ажилдаа ороод эхний зарлигууддаа багтааж энэхүү платформын үйлчилгээг сэргээн хэмээн амлажээ.