Үндэсний хоккейн лигийн (NHL) Вашингтон капиталз багийн орос тоглогч Александр Овечкин Оттава Сенаторс багийн эсрэг нэг гоол оруулж, замналынхаа туршид оруулсан гоол нь 874 боллоо.
Тэрээр дахин 20 гоол оруулахад домогт Уэйн Гретцкийн амжилттай (894) эн зэрэгцэнэ.
Овечкин 135 дахь удаагаа хожлын гоол оруулж, энэ ангиллын рекордыг эзэмшиж буй Яромир Ягрын (136) ард ирээд байна. Хүнд гэмтлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Александр Овечкин “Гэмтлийн дараа тоглох амаргүй байна. Гэхдээ тоглолтоос тоглолтод эрч хүч сайжирч байна. Өөрийгөө ч илүү сайн мэдэрч эхэлж байна” хэмээн ярилаа. Дональд Трамп Вашингтонд болсон уулзалтын үеэр орос залууг “Тэр бол агуу тоглогч” хэмээн магтжээ.