Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.20 12:48
3558
13 настай сурагчаа уруу татаж хүүхдийг нь төрүүлсэн багш эмэгтэйг саатуулжээ

АНУ-ын Нью-Жерси мужид 13 настай сурагч хөвгүүнийг уруу татаж “харилцаанд орж” хүүхдийг нь төрүүлсэн багш эмэгтэйг баривчилжээ. 34 настай Лора Карон 2016-2020 онд сурагч хөвгүүнийг гэртээ авчирч хүчээр бэлгийн харьцаанд ордог байж. Тэрээр хөвгүүнд багшлахын хажуугаар гэр бүлтэй нь нөхөрлөдөг, дотно харилцаатай байсан аж.

Хөвгүүний эцэг хачирхалтай харилцааг хардаж, сошл сүлжээнд бичсэний дараа шалгалт, мөрдлөг явуулахад тэрээр сурагчаасаа хүүхэдтэй болсон, хүүхэд нь бүр таван нас хүрсэн байжээ.

Сурагч хөвгүүн 11 настайгаасаа эхлэн Каронтой нэг оронд хамт унтдаг байсан хэмээн хөвгүүний эгч мэдүүлэг өгчээ.

Улмаар сурагч хөвгүүн 13 настайдаа эцэг болсон, багш нь хүүхдийг нь төрүүлсэн тухай эгчдээ хэлж байсан аж. Багш, сурагч хоёр дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсний дараа, нэгдүгээр сарын 15-нд Кароныг саатуулсан байна.

Өнөөдөр тэрээр хоригдсон хэвээр, мөрдлөг, шалгалт үргэлжилж байгаа аж.