Шүүхийн шийдвэрээр албадан баривчилсан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг Сөүлийн Хорих төв рүү шилжүүлж ганцаарчлан хорих гянданд хийжээ.
Өчигдөр түүнийг Сөүлийн өмнөд хэсгийн Уванг дүүрэгт орших Хорих төвийн 12 метр кв өрөө рүү шилжсэн аж.
Тэр сайн байгаа” хэмээн Хорих төвийн ерөнхий комиссар Шин Ён Хае Үндэсний Ассамблейн чуулган дээр хууль сахиулагчдын өмнө тайлбарласан байна.
Ерөнхийдөө нэг өрөөнд тав, зургаан сэжигтнийг цуг хорьдог ч Юн Сок Ёлыг ганцааранг нь оруулжээ.
Бүрэн эрхээ хураалгасан Ерөнхийлөгчийг дэмжигчид хорих төвийн гадаа цугларч, дотогшоо дайран орж түүнийг суллах оролдлого хийж магадгүй байгаа тул цагдаагийн газар болон Ерөнхийлөгчийн аюулгүй албаны ажилтнууд бүх арга хэмжээг авч, хамтран ажиллаж байна.