Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.20 14:54
421
Израиль 90 Палестин хоригдлыг суллалаа

Израилийн тал барьцааны гурван иргэнээ хүлээж авсны дараа өнөөдөр өглөө 90 Палестин хоригдлыг суллажээ.

Тэдний 69 нь эмэгтэй, насанд хүрээгүй 9 хүүхэд байна.

Мөн терроризмд уриалсан, олон нийтийн эмх журмыг зөрчсөн зэрэг жижиг гэмт хэрэг үйлдсэн 12 эрэгтэйг суллажээ. Газын зурваст гал зогсоох тохиролцооны хүрээнд дээрх 90 хоригдлыг Баруун эргийн Рамала хот орчмын Офер шоронд бөөгнөрүүлээд Израилийн аюулгүй алба, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид хоригдол бүрийн нэр, бичиг баримтыг тулгаж, эмнэлгийн үзлэгт оруулсны дараа суллажээ.

Тохиролцооны эхний үе шат 42 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд 2.000 орчим Палестин хоригдлыг суллахаар төлөвлөж байна. Израиль улс барьцаанаас 33 иргэнээ хүлээж авах аж.