m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 05:40
465
Хятадууд Монгол гутлыг хогийн сав болгон зарж байна

Хятадын Twitter буюу Weibo хуудсанд зарагдаж буй төмөр хогийн сав эрэлт ихтэй байгаа гэнэ. Учир юу хэмээвээс уг төмөр хогийн савыг Монгол гутлын загварыг дууриалган хийсэн юм байна. Монгол үндэстэний унаган байгальдаа ойр байдгийн тод жишээ болсон монгол гутлын ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар нь өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг бат шингээжээ. Ийм их ур ухаан шингэсэн Монголчуудын уламжлалт бүтээлийг хогийн сав болгож байна.