Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.21 09:47
5977
Эрүүл мэндийн салбарт гарз тохиож, П.Батчулуун эмч ял авав

Монгол улсад эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан хүмүүсийн нэг, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууныг хүний эрхтэн зөвшөөрөлгүй авсан хэмээн буруутгаж 2,6 жилийн хорих ял оноолоо.

Эрүүл мэндийн салбарт гарз тохиож, Монгол улсын урдаа барьдаг мэргэшсэн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад ял авсан нь эрүүл мэндийн салбарын эмч нарын зоригийг мохоосон явдал болсон гэдгийг эмч нар цахим хаягаараа дамжуулан нийтэлж байна.

П.Батчулуун эмч болон түүний шавь нарын гүйцэтгэсэн гавьяаг цухас дурдал Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 354 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, 252 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Хавдар судлалын үндэсний төв дээр 180 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийжээ.

Мөн тэрээр 2022 онд Донорын тухай хуульд өөрчлөлт оруулахад дуу хоолойгоо хүргэж,  амьд болон амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах хуульд өөрчлөлт оруулан 400 мянган хүнд донор болох эрхийг нь нээж өгсөн юм. Олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн түүний гавьяа үнэлж баршгүй.

2024 оны тоон мэдээгээр манай улсад донороо хүлээж буй 1500 хүн бий.

Хэргийг эргэн сануулбал, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон юм. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гын биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан гэх шалтгаанаар шалгаж байсан юм.

Өмнөх ярилцлагыг үзэх: