Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.21 10:58
950
Эрх зүйн орчингүй 1XBET-д Монгол залуучууд амьдралаа алдаж байна

Кибер улсад бүртгэлтэй, Англи Улсад хориглосон, Нидерландад дампуурлаа зарласан 1XBET-д Монгол залуучууд амьдралаа үрэн таран хийж байна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.

Гэвч койны эргэн тойрон дахь орчноо хуульчилж чадаагүй манай улсад 1xbet гэх бооцоот тоглоомоос татвар авах ч эрх зүйн орчин алга. Угтаа Монгол Улсад бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахад өндөр татвартай буюу 40 хувийн орлогын албан татвар төлөх зохицуулалттай байдаг аж.

Спортын багууддаа мөнгө төлж хаана, хэзээ аль үед хэрхэн хожиж хэрхэн хожигдох вэ? гэдгээ бүгдийг нь тохиролцож байдаг эл тоглоомын ард спортод дуртай хүүхэд, залуучууд утас, компьютерын араас ирээдүйгээ алдаж байна.

ЦЕГ "Бооцоот тааврын 1xBet нэртэй цахим хаяг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хаяг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгаа явдал илэрсэн. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Мөн 1xBet нэртэй цахим хаягтай холбоотой сурталчилгааны ажил их явдаг. Үүнийг Зар сурталчилгааны хуулиар хориглодог. Иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэй. Зорилго нь мөнгө олох байдаг тул хянуур байх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ” Манай Улсад 1xbet гэх компани ороод ирчихсэн. Энэ компани бол Кибер Улсад бүртгэлтэй Орост байсан компани. Нидерландад дампуурлаа зарласан компани Манай улсаас хамгийн их ашиг олж байна. 

Хүмүүс нь ирээд ийм эдийн засагтай улсаас бид жилдээ тэрбум тэрбумаар нь доллар олж байгаадаа өөрсдөө хүртэл гайхсан байна лээ.

Ямар ч зохицуулалтгүй явсаар ирж байгаа. Монголын залуучуудын ирээдүйгээр тоглоод дуусаж байгаа. Бид харсаар байж зохицуулалт хийхгүй алдаад дуусаж байна. Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хороо анхаарах шаардлагатай. Энэ асуудлыг хурдан УИХ-д оруулж ирэх шаардлагатай” гэв.

Нийгэм эдийн засгийн хүнд үетэй зэрэгцэн манай улсад гэр бүл салалт маш түгээмэл байдаг. Статистик мэдээллээс харахад өдөрт 10 гэр бүл салдаг байна. Энэ мэт бооцоот тоглоом нь гэр бүл салалтад шууд нөлөөлөөд зогсохгүй амиа хорлосон тохиолдлууд ч бий.

4 жил гаруй үргэлжилж, хурдацтай тархаж буй 1xbet гэх бооцоот тоглоомыг яаралтай хяналтдаа авах эрх зүйн орчин Монгол улсад ус, агаар мэт хэрэгтэй байна !!!