Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.22 11:33
727
Гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлсөн ч үнэ нь тогтворжсонгүй

2024 оны тавдугаар сарын 1-нээс гурил, тэжээлийг гаалийн албан  татвараас чөлөөлсөн. Ингэснээр зудын эрсдэлд орсон айл, өрхийг санхүүгийн дарамтаас гаргана, малын тэжээлийн үнийг тогтворжуулна, нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж тооцоолж байв.

Тэгвэл 2024 оны жилийн эцсээр гэхэд Алтанбулаг боомтоор 35,9 мянган тонн улаан буудайн гурил

Цагааннуур боомтоор 14,1 мянган тонн нийт 64,2 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортоор авчээ. 

Мөн 17,9 мянган тонн малын тэжээлийг импортоор авчээ. Энэхүү үзүүлэлтийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нь стратегийн хүнс болох улаанбуудайн нийлүүлэлтийн сүлжээнд нэлээдгүй доголдлыг бий болгосон. Энэ чиглэлээр салбарынхантай уулзах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар: 

 “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3176 төгрөг, 1-р зэрэг нь 2220 төгрөг, 2-р зэрэг нь 1368 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2100 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Иргэдийн дийлэнх нь Орос гурил хэрэглэхгүй байгаа гэдгийг зарим худалдагчид онцлов. 

Мөн ХХААХҮ-ийн яамны зүгээс ч гурилын үнэ тогтворжоогүй, импортын гурилын үнэ нэмэгдсэн гэдгийг байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. 

Тариалал, үйлдвэрлэлт буурч үнийн дүн хүссэн хэмжээнд тогтворжиж чадаагүй байхад цаашид ямар шийдэлд хүрэх нь тодорхойгүй, гаргасан шийдвэр нь буцаад газар тариалан эрхлэгчид төдийгүй ард түмэндээ халгаатай байна. 

Гаалийн албан татвараас чөлөөлсөн шийдвэр хөрсөн дээрээ бууж байгаа юу ??