Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.01.22 14:22
996
О.Алтангэрэл: Монгол улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль болон бусад 17 төрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ. Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Монгол улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Манай улсад хуулийн зохицуулалт байхгүйгээс болж нийтийн албан тушаалтан хууль бусаар хөлждөг. Тиймээс нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлагнаж чадахгүй, хууль бус гэдэг нь тогтоогдвол хураах хуулийн зохицуулалт хийхээр яригдаж байна. Монгол улс 2003 онд НҮБ-ийн авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсноор ийм үүрэг хүлээсэн хэдий ч 20 гаруй жилийн турш энэ үүргээ биелүүлсэнгүй.

Хэрвээ энэ хууль батлагдвал хамгийн түрүүнд сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. 

Цалингаа давсан орлогоо тайлагнаж чадахгүй бол хураалга. Хууль бусаар хөрөнгөждөг байдлыг зогсооно" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: