ЭМДЕГ-ын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан С.Энхболдыг томилсон. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр 2 их наяд 500 тэрбум төгрөгтэй болчхоод байгаа. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг доройтуулсан хүнийг эрүүл мэндийн тусламжийн авдар дээр нь аваачаад тавьж буйд эмч хүний хувьд асар их дургүйцэл хүрч байна.
Улс төрчдийн ээлжилж суудаг талбар биш. Эрүүл мэндийн даатгалын салбар болохгүй байна гэдгийг 2 жил харлаа шүү дээ.
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн том хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүйн төлөө Дэлхийн банк мөнгөө буцаагаад татчихсан. Бусад салбар нь мөнгө байвал хийгээд өгье гэдэг.
Манай эрүүл мэндийн салбар мөнгө нь байгаад байхад хийж чадахгүй хураалгаж байна гэдэг гутамшигтай асуудал. С.Энхболд эрүүл мэндийн дэд сайдаар ажиллахдаа хангалттай ажиллаж чадаагүй.
С.Энхболд бид хоёрыг хувь хүн гэдэг талаас нь битгий хараарай. Чаддаг хүнийг нь томил гэж шаардлага тавьж байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: