Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.22 15:33
3386
Ч.Очирбат: Могой хатуу жилдээ ордог ч энэ жилийн өнгө сайхан гарсан

Сар шинийн зурлага энэ жил дахин зөрж, иргэдийн дунд багагүй төөрөгдөл гарсан. Харин өчигдөр Гандантэгчэнлин хийдээс сар шинийн баяр 3-р сарын 1-нд буюу шинийн 2-оос эхлэнэ. Энэ жил шинийн нэгэн тасарсан гэж мэдээлсэн. Мөн ирэх зуун жилийн хугацаанд шинийн 1-ны өдөр 2 удаа тасрахаар байгаа аж. Тиймээс Гандантэгчинлэн хийдийн зурхайч Ч.Очирбатаас ирэх могой жилийн өнгө, зурлага, жилүүдийн засал, анхаарвал зохих зүйлүүдийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайчтай ярилцлаа.

-Өчигдөр Гандантэгчэнлин хийдээс цагаан сарын баяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ирэх зуун жилийн хугацаанд шинийн нэгэн 2 удаа тасарна гэж мэдээлсэн. Мөн энэ жил шинийн нэгэн тасарч байгаа. Шинийн нэгэн тасарч байгаа шалтгааныг тайлбарлаж өгнө үү 

-Монголын Шинжлэх ухааны академийн 1000 жилийн тооцоололтой, тооцоо судалгааг эрдэмтэд танилцуулсан. Сар шинийн баяр 3-р сарын нэгэнд болно, Төгсбуянт зурхайгаар сар шинийн баяраа хийж байсан нарийн судалгаагаа Гандантэгчэнлин хийдэд хүлээлгэж өгсөн. Эрдэмтэд 1000 жилийн тооцоолол хийсэн байна. Үүн дээр надад нэмж хэлэх зүйл байхгүй. Мөн сүүлийн 100 жилд шинийн нэгэн дахин тасарна гэж эрдэмтдийн зүгээс хэлсэн. Энэ нь сарны хөдөлгөөнтэй холбоотой байдаг.

-Жил нь орж байгаа болон онцгойлон засал хийлгэх шаардлагатай хүмүүс байдаг. Хүмүүс жилээ угтаж эсвэл орсны дараа нь заслаа хийлгэнэ гэж ярьдаг. Харин могой жил өөрөө ямар онцлогтой жил байдаг вэ

-Энэ жилийн өнгө маш сайхан гарч байгаа.

Залууст ээлтэй, өвгөдөд биеэ энхрийлүүштэй, нялхаст дунд зэрэг байх шинж гарсан.

Өвс ургамал, тариа ногоо дэлгэрсэн маш сайхан жил гарна. Зуны улиралдаа болон зуны дундуур хур бороо багатай, нар ихтэй байхаар байгаа. Жилийн заслын тухай яривал маш олон юм ярихаар байна. Үүнд их харшийн болон бага харшийн засал, ивээл жилийн засал зэрэг онцгойлон хийлгэх заслууд байдаг.

Гахай жилтэй хүн их харшийн засал хийлгэх бол бага харшийн заслыг бар болон бич жилтнүүд хийлгэнэ. 

-Жилүүдийг хатуу зөөлөн гэж хуваадаг. Могой жил алинд нь багтдаг вэ

-12 жилийг хатуу, зөөлөн гэж хоёр хуваасан байдаг. Могой жил хатуу жилдээ ордог.

Жилийн өнгийг маш олон зүйлээр тооцоолж гаргадаг. Энэ жил малд хатуу байх төлөвтэй байгаа. Шороон үхрийн шинжээр энэ жил байгаль дэлхий өвс ургамал дэлгэр байх шинж буусан.

-Жил нь орж байгаа хүмүүс жилээ угтаж засал хийлгэх үү дагаж заслаа хийлгэх үү. Эсвэл шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэх ёстой юу?

-12-р сарын 22-нд нар буцдаг. Нар буцсанаас хойш шинийн 15, 6-р сарын 22 дотроо багтаад заслаа хийлгэх ёстой байдаг. Жилийн заслыг нэг удаа ганданд бичүүлээд явах нь учир дутагдалтай. Жил орж байгаа эрэгтэй хүн жилээ угтана. Эмэгтэй хүн жилээ дагана гэж ярьдаг.

Тэгэхээр 12-р сарын 22 гээд нар буцахаар жил орж байгаа эрэгтэй хүн заслаа хийлгэх хэрэгтэй. Гэхдээ жил нь ороогүй хүмүүс ч 12-р сарын 22-оос хойш заслаа хийлгэх хэрэгтэй. Шинийн 15 дотроо хийсэн буян, хийлгэсэн засал дахин дахин өсдөг. 

Шууд дамжуулалт: