Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2025.01.23 10:38
1177
Хуралдаанд 33 гишүүн ирээгүй бол ирцээ бүртгүүлээд гарч явсан нь түүнээсээ ч олон байна

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг найман асуудлыг хэлэлцэж байна.

Тэгвэл 10:00 цагийн байдлаар 53 гишүүн нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүүлээгүй байсан бол 10 цаг 30 минутын байдлаар энэ тоо 33 болж буурсан юм. Харамсалтай нь ирцээ бүртгүүлчхээд гарч явсан нь түүнээсээ ч олон байв.

ИРЭЭГҮЙ ГИШҮҮДИЙН НЭРС:

Ж.Алдаржавхлан
О.Алтангэрэл
С.Амарсайхан
Т.Аубакир
Э.Бат-Амгалан
Ж.Батжаргал
Х.Баттулга
П.Батчимэг
Ж.Баярмаа
Х.Болормаа
Х.Булгантуяа
Ж.Ганбаатар
Д.Ганбат
П.Ганзориг
Л.Гантөмөр
Х.Ганхуяг
Т.Доржханд
Х.Жангабыл
Д.Жаргалсайхан
Ч.Лодойсамбуу
С.Лүндэг
П.Мөнхтулга
Ч.Номин
Б.Пунсалмаа
Ц.Сандаг-Очир
О.Саранчулуун
Б.Түвшин
Х.Тэмүүжин
Г.Уянгахишиг
Г.Хосбаяр
Ж.Чинбүрэн
Б.Чойжилсүрэн
Ж.Энхбаяр