Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.01.23 12:10
1358
Л.Мөнхбаясгалан: Бид Энэтхэгтэй маргаад дийлэхгүй тул үйлдвэрээ хурдан барьж, зээлээ төлөх хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.

Тэрбээр, "Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр 13 хүнтэй байгуулагдсан ажлын хэсгийн дарга нь би. Бид хоёр удаа Алтанширээ суманд байгаа газрын тос боловсруулах үйлдвэр рүү очих гэсэн боловч томилолт нь бүтээгүй. Хоёрдугаарт, Энэ үйлдвэр найман жилийн хугацаанд ашиглалтад орох хугацаа нь гурван удаа дууссан.

2016 онд анх 1 тэрбум долларын зээл авах гэрээ хийсэн. 2019 онд 1.2 тэрбум болсон бол өнөөдөр ингээд 1.7 тэрбум болгож УИХ соёрхон баталлаа.

Гэрээн дээр анхаарах зүйл маш их байсан. Монголын хуулиар явахгүй бид үл маргах заалттай буюу Энэтхэгийн хуулиар явна. 38 сарын хугацаанд манайх үйлдвэрээ ашиглалтад оруулж чадахгүй бол алданги төлнө.

Маннай ажлын хэсгийг ажиллах боломжоор хангаагүй тул бид яаравчлан дүгнэлт гаргаагүй ч байнгын хорооны тогтоолд гаргаж, ЗГ-т үүрэг өгсөн. Энэ үүргийг ЗГ биелүүлэх ёстой.

Тус үүрэгт: Бүх ажил дээр зардлын хяналт хийж ажиллана. ТЭЗҮ, аудитын дүгнэлтийг нууцаас гаргана. Үйлдвэрт шаардагдах тосыг дотоодын эх үүсвэрээс хангана гэж байгаа. Мөн түүнчлэн энэ газрын тос боловсруулах үйлдвэрийг бариулж байгаа гүйцэтгэх удирдлагуудыг солихгүйгээр энэ явахгүй. Зарцуулалтад хяналт тавьдаггүй, тэр гүйцэтгэх удирдлага нь хэтэрхий дураараа. Нэгэнт соёрхон баталсан тул бид хяналтаа сайжруулаад явна. Бид угаас Энэтхэгтэй маргаад дийлэхгүй. Бид үйлдвэрээ хурдан барьж, зээлээ төлөх хэрэгтэй" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: