Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.01.23 12:14
1755
С.Ганбаатар: Усгүй, ТЭЗҮ зэрэг байхгүй газарт нефтийн үйлдвэр барина гэж 2.2 тэрбум долларыг эрсдэлд оруулж байна

Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйлдвэрийн зээлийн асуудлыг хэлэлцэн, баталлаа. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатараас байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэтхэгийн ерөнхий сайд нэг тэрбум долларын зээл өгч байгааг зөв гэж харж байна. Үүнийг ерөөсөө буруутгаагүй. Энэ зээлээ аваад, нэмэлт санхүүжилт аваад нефтийн үйлдвэр барина гэхэд монголчуудын мөрөөдөл. Би дэмжиж байгаа. Хамгийн гол нь одоогийн улс төрчид, УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа тогтоол дээр баталгаатай баригдахгүй орж ирж байна. Мөнгө угааж байна. Баталгаатай баригдахгүй. Энийг хэлж ад болно гэдэг бол УИХ-ын гишүүний тэмдэг зүүсний үндсэн ажил. Би олон шалтгаанаар хэлсэн. Би 27 асуулт тавьсан. 

Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэл ерөөсөө байхгүй. Байгаа юм нь олон улсын стандартад нийцэхгүй. байгаа юм нь хуурамч. Хамгийн гол нь Экзим банктай банкаар хүлээн зөвшөөрүүлсэн үү. Банкнаас зээл авах гэж байгаа. Моди бол шугамаа л нээсэн байгаа. 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байхгүй. 1986 онд 3 геологичтой Улаанбаатар хотын геологийн анги Борхөвөрийн говьд усны асуудлыг судалсан. Ус байхгүй гээд гараад ирчихсэн.

Усгүй, ТЭЗҮ байхгүй, байгаль орчны нөлөөллийн дүн шинжилгээ байхгүй. Эдийн засгийн үр ашгийн тооцоо байхгүй. Ийм газар яагаад 700 сая доллар, цаашлаад 2.2 тэрбум долларыг эрсдэлд оруулж байгаа юм бэ.

Содном гуайн хэлсэн үг байдаг, хуурай худаг ухаад байна та нар болиоч гэж. Би нефтийн үйлдвэрээс ерөөсөө татгалзана гээгүй. Барих хэрэгтэй. Барихын тулд 2.2 тэрбум долларыг зарцуулаад, дараа нь тархиа шааж болохгүй. 

Энэ чинь хэзээ ч монгол газрын тосны үйлдвэртэй болохгүй гэдгийг баталгаажуулж байгаа улс төрчдөд хариуцлага тооцох ёстой.

Цахилгаан дулааны үнэ 64 хувь өсөх гэж байна. Энэ бол том луйвар. Үнээ өсгөхөөр реформ болдог гэнэ. Одоо уранаа өгөөд хортой хог хаягдлаа яаж цэвэрлэх юм. Хүхэрийн хүчлээ яах юм. Газар ээжийн хэвлий руу өдөрт 15 воган хүхэрийн хүчил цутгах гэж байна гэж би сар хагас ярилаа. 126 гишүүнээс би ганцаараа ярьж байна. 

Шууд дамжуулалт: